Tuesday, August 11, 2009

Хөөрхөн кондуктор

Өглөө автобусандаа суутал кондуктор эгч билет тасласаар надруу дөхөж ирлээ. Өөрийн эрхгүй ямар хөөрхөн кондуктор вэ? гэж бодох зуур мөнгөө гаргаж өглөө.
Үнэхээр царайлаг юмаа гэж бодоод дахин хартал хажууд байсан ах гуай бас түүнийг ширтэн сууна.

Бодвол надтай ижил бодолтой байсан бөгөөд түүний хөөрхөн царайнаас нүдээ салгахыг ч хүсээгүй биз дээ. Тэрхэн үед
"Гоо сайхан ертөнцийг аврана." гэсэн үг тархинд харван орж ирэв. Бодолд автав. Гоо сайхан ертөнцийг авардаг байтал энэ хөөрхөн кондуктор өдрийн турш хоёр хөл дээрээ зогсон элдвийн хүмүүст билет таслах нь ямар авралгүй ертөнц вэ? гэж бодход хүргэв...
Ийм хөөрхөн байж кондуктор хийгээд зогсож буй түүний энэ хувь тавилангийн буруутан нь магадгүй өөрөө байсан бизээ.
Азгүй л байна даа гэсэн бодол төрлөө.
Түүний толгойд юу байдаг бол? Тэр оюутан байхдаа ямар охин байсан бол? Хичээл номоо хийдэг байсан болов уу? Эсвэл өдөр бүр болзоонд явж ...
Түүний одоогийн мөрөөдөл зорилго нь юу юм бол?
Яагаад кондуктор хийж байгаан бол? гэсэн түмэн бодол толгойд эргэлдэнэ.


Эцэг эхээс түүнд хөөрхөн царай заяажээ. Гэхдээ түүний хөөрхөн царай ертөнцийг биш юмаа гэхэд өөрийг нь аварсан уу? гэдгийг бодох л хэрэгтэй.

Эмэгтэй хүн гаднаасаа гоо үзэсгэлэнтэй байхын сацуу дотроосоо гэрэлтэж гэмээн төгс гоо үзэсгэлэн бүрддэг гэсэн үг байдаг даа.
Гадна арьс дангаараа байвал жаргалд бус зовлонд л хөтлөнө. Харин дотоод гоо үзэсгэлэн дангаараа таныг аз жаргалтай болгож чаддаг.
Гэхдээ дотоод гоо үзэсгэлэнгээ хүн өөрөө л цогцлоох ёстой байдаг.
Яаж гэж үү? Яаж гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хариулт таны дотор байдаг юм.
Ухаантай бай!!! Ном унш л даа. Ном уншсан хүн ухаантай болдог юм. Үнэхээр номноос хүн асар ихийг ойлгож чаддаг. Ухаарлыг авч чаддаг.
Ном унших тусам чи өөрийгөө илүү ойлгож ямар юу ч мэддэгүй өчүүхэн тэнэг вэ? Гэдгээ ойлгоно.
Юу ч мэддэггүй хүнд л бүх зүйлс болоод байгаа юм шиг санагддаг юм. Бүх юмс ойлгомжтой ч юм шиг.
Харин улам бүр мэдлэг авах тусам чиний мэдэхгүй, ойлгохгүй зүйлс улам бүр л нэмэгдээд байдаг юм. Тэр хэмжээгээрээ чи өөрийгөө юу ч мэддэггүй гэдгээ ойлгож улам бүр даруухан болох шаардлага гардаг.
Их мөрөн дөлгөөн гэдэг үг байдаг. Тиймээ миний хэлэх гэсэн санаа энэ.
Өөртөө хэт бардаж, ихийг мэддэг царайлж, элдвийн зүйлсийг амныхаа зоргоор ярьж байгаа нь таныг их мэдлэгтэй гэдгийг бус харин юу ч мэддэггүй хоосон толгойтойг чин л илтгэж байдаг. Би юунаас их айдаг гэдгийг мэдэх үү? Эдэв долоон юм чалчиж байдаг хагархай хэнгэрэгнээс биш чимээгүйхэн инээмсэглээд сууж байдаг тэр даруухан андаасаа айдаг. Чимээгүй байх нь заримдаа асар ихийг хэлж байдаг юм.
Охидуудаа, хайран цагаа элдвийн хов живийг ярилцан өнгөрөөж байтал оюутан байх эрх нэг л мэдэхэд дуусдаг юм. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Тунг нь тааруулж байвал бүх зүйлс аяндаа болноо. Манай Хүрээгийн хөвгүүд покер тоглож, PC-нд өнжих зуур охидууд маань ам хуурайгүй элдвийг ярилцаж хөхрөлдөн суух нь арай дэндээд байна уу гэж бодсон юм. Энэ чигээрээ үргэлжлээд байвал Хөөрхөн кондукторын түүх хэзээ ч дуусахгүй шинээр төрөн гарсаар л байх болно....
Зун болсон бол өвөл болдог юм. Гэхдээ намар нь сайн бэлтгэлээ базаавал өвлийн улирал үнэхээр гоё шүү!!!



3 comments:

  1. Их амьрал ойлгож ухаажсан хүний бодол юм шиг бичигдсэн байна шүү.Оюутан хүн төгсөх дөхөхлөөрөө ухааждаг нь үнэн болохыг олон төгсөлтүүдийг хараад ойлгож байна. Охидууддаа хандаж хэлэхэд энэ оюутан байх үеэ л сайн ашиглавал хийхгүй ажил бүтээхгүй үйлс гэж байхгүй шүү.

    ReplyDelete
  2. 1,2 р курсдээ байхдаа нээрээ цагийг ямар дэмий өнгөрүүлдэг байснаа бодоод их харамсаж байна. 3-даа Оюутны зөвлөл гэж яваад нээх зав гардаггүй байж. Харин одоо 4т орлоо доо. Ухаарахгүй гээд ч яах билээ. Нээрээ Хөөрхөн кондутор одоо манай чиглэлд биш Толгойтын чиглэлд ажиллаж байгаа юм байна лэ.

    ReplyDelete
  3. medeej ireduinhee toloo erthen belgej ih yum uzej sonsoj, surah ni heregtei l de. gehde zolo hamagui tegej konduktariig iim tim gj shumjilj bolohguie. uneher oro surj chadaguidee tegej yava ch u esvel ter hunii amidrald yu bolsoniig bid medehgui shde. bi huvidaa oro buh konduktaruudad hairtai bolohoro ihevchlen l omoorchod baidiin. Bur yamand BUrhanii tolovlogo orshin baiga. hichegerei amjilt

    ReplyDelete