Saturday, August 15, 2009

Шийдэл нь юу байсан юм бол

Өчигдөр нэг сургалтанд сууж байлаа. Дэндүү онол яриад байсан болхоор нойр хүрээд, хамгийн хойд талын суудалд суучихаад л цаасан дээр элдвийн зүйлс сараачиж суулаа.
Яагаад зурснаа мэдэхгүй байна л даа. Эхлээд нэг хөөрөн дугуй зурж байснаа нүд хамар ам хийгээд л, дараа нь муухай болчихоор нь тойруулаад сараачиж гарлаа. Тэгээд доош нь харуулчихлаа.
Хажууд сууж байсан нэг залуу миний сараачсан зүйлийг анзаарсан бололтой.
-Уучлаарай, би чиний саяын зурдаг зураг дээр тайлбар хийж өгөх үү? гэлээ
надад их сонирхолтой санагдлаа л даа.
-Энэ дээр үү? гээд цаасаа өргөж асуугаад,
-"За тэг тэг " гээд өгчихлөө...
-Чи яагаад энэ зургийг зурсан бэ?
- Мэдэхгүй ээ, Зуръя гэж ч бодсонгүй, зүгээр л санаандгүй зурчихсан. Миний гар л....
Нөгөө залуу хэсэг зуур ажиглаж байснаа.
- Чи одоо сэтгэл санааны асуудалтай байгаа юм байна даа. Нээлттэй байж сур... өөрийгөө битгий хорьж бай, ....................
-Чамд одоо тийм санагдаж байна уу? Чи тэгдэг юм байна, чиний байдал одоо тийм байна гээд л....бөөн сэтгэлзүйн дүгнэлт хийж гарлаа.
Би ч дуугүй л хэлсэн бүхэнд нь толгой дохиод л сууж байлаа.
-За яав? таарч байна уу
-Яахав ээ?, 80 хувьтай байна.
Залуу инээмсэглээд багшруу харлаа
-Харин би тэр сараачсан цаасруугаа ширтэж өөрийгөө илэрхийлсэн байснаа ойлгож суулаа.
- Хөөе, 80 хувь бишээ, 99% таарч байгаа шүү. гэж хэлээд ангиас гарч явлаа...





3 comments:

  1. Hey . Тиймээ жаахан нээлттэй байгаад сурчихвал гоё л байна . Тэр залуу ч бас сайн дүгнэсэн байна шүү. Нээрээ бас миний найз read more...-ийгаа хэтэрхий эрт хийгээд байна аа. Жаахан оршил явуулж байгаад хийвэл яасын хэхэ. Санал байлаа. Найзан одоо ярианы клубдээ яваагүй байжийн . Одоо ч ид дундаа явж байгаа байх даа. Тиймээ

    ReplyDelete
  2. harin ee, ene read more... gedgiig n zohitsuulj bolohgui l baina.
    Код нь нэг л алдаа заагаад болдоггүйэээ,,,,

    Ойрдоо үнэхээр сонин байна. Надад өөртөө итгэх итгэл дутаад байна.
    Юм бүхэнд итгэл дутаад байна.
    Ямар ч урам зориггүй болчихлоо. Юу ч хийе гэсэн идэвхи, эрч хүч бүгд алга болчихож...
    Яагаад байгааг үнэхээр ойлгохгүй л байна.
    Би яах ёстойн болоо? Надад яагаад Чадна гэсэн итгэл төрөхгүй байнаа? Яг одоо надад ямар ч эрч хүч алга. Ингээд яваад байж болохгүй ээ.

    ReplyDelete
  3. zugeree chadna chadna sain l hij baiga shde ^.~

    ReplyDelete