Tuesday, July 14, 2009

Дэнж хотойтол наадлаа

Аагийтайгаа
Үеэлүүд


Энэ жилийн наадам миний хувьд их л онцгой өнгөрч байна шүү, Урд нь гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй байсан хүн энэ жилийн наадмын өдрүүдээр гэртээ тогтохгүй гадуур л явж өнгөрөөлөө.. Зугаатай ч юм шиг. Даяргаатай ч юм шиг. 11 нд үеэлүүдтэйгээ нийлж цэнгэлдэх орлоо, Хацар аман дээрээ далбайгаа зуруулж аваад л ... маргааш нь сайхан амрах бодолтой байлаа. Баатрааг утасдах хүртэл.
- Золоо Маргааш 9 цагт сургууль дээр хүрээд ир, Гуаш авах хэрэгтэй байна.
-Юу вэ? маргааш аа? 9 цагт аа? Би амармаар байх юм даа
- Тэг л дээ, тэгвэл 10 цагт......
-....За за, тэхээс дээ....
Ядаж наадмын өдөр сургууль орохгүй байж болохгүй л юм байх даа.
12 нд Сургууль орж гуаш аваад, Баатраатай цуг цэнгэлдэх орж жаал зогслоо. Баатраа гуай найзуудтайгаа халтуур хийж байнаа, чадаж байгаа юманд аргагүй ш д.
Тэр өдөр Хоёр гар дээрээ дүүрэн хээ угалз зуруулж аваад, Монгол бичгээр юм бичүүлж аваад л...
хүмүүсийг жоохон ангайлгаад л....
Баатрааг биширсэн шүү, BODY ART хийж байсан гэсэн шөө, тийм болхоор бие дээр зурах нь асуудал биш, үнэн тасархай зурдаг юм байна лээ. Хүмүүс Баатраагаар зуруулах гэж дугаарлаад зогсчихсон. Аргагүй ш д, Би рекламны паус болоод зогсчихсон, энэ залуу ингэж зурж байгаа шүү гээд л...
За за 7 сарын 12 нэг иймэрхүү өнгөрсөн,
13нд гэрийнхэнтэйгээ хөдөө явааад, хоноод, сүүтэй будаагаа идээд, унтаад өглөө 4:50-д сэрээд, 7 цагт гэртээ ирээд , дөнгөж сая өрөөндөө орж ирээнд л энийг бичээд сууж байна даа. цаг 13:05 болж байх юм даа, дараа наадмын өдрүүдийн зураг нэмж оруулнаа. одоохондоо алга.

No comments:

Post a Comment