Saturday, July 25, 2009

Шанаагаа тулаад л чамайг боддог боллоо

Шатрын хөлөг дээр бэрсээ алдчихсан юм шиг
Шанаагаа тулаад л чамайг боддог боллоо
Дурлалын тулаанд зүрхээ алдсан найрагч
Дугарч ч чадалгүй гоо сайханд бууж өглөө

1 comment:

  1. Гэрийнхээ цонхыг чи минь томоос том нээчихсэн байна
    Гэгээн өглөөний агаараар ханатал амьсгалах гэж тэр биз
    Сэтгэлийнхээ цонхыг надад яг ингээд нээдэг бол
    Сэрүүхэн шөнийн дурлалаар сэтгэлийг чинь нэг дүүргэхсэн

    ReplyDelete