Өөртөө зориулж энэ блогийг нээлээ.
Надтай хамааралтай бүхэн орох болно.
Хорвоо Дэлхий уудам, хийх ажил их байна.
Tuesday, July 28, 2009
Заримдаа сонголт хийх болдог....
"Хүний амьдрал үргэлж сонголт байдаг. Хамгийн зөв сонголтыг хийж түүндээ тууштай явах хэрэгтэй гэж " өнөөдрийн сургалт дээр хэлснийг саналаа. Гэхдээ хамгийн зөв гэдгийг нь яаж мэдэх үү?
Гэхдээ , зарим сонголт гаргах үнэхээр хэцүү юмаа. Сонголт гаргах тохиолдолд яг зөвийг нь гаргахаа яаж мэдэх үү? Би бүр будилж орхилоо. Нэгийг нь сонголоо гэхэд нөгөөх нь ч бас эрхэм чухал. Эрхэм чухал зүйлийг яахин орхигдуулж болох вэ? тийм үү?
Гэтэл миний амьдралд тийм л цаг мөч одоо тулгараад байнаа.
Яаж шийдхээ ч мэдэхгүй, 1 хүнээс мессеж-ээр, нэг хүнээс мессенжрээр , харин гуравдах хүнээс амаараа уулзаж байгаад асуулаа. Гурвуулаа B сонголтыг хийлээ. Харин надад А сонголт таалагдаад байдаг.
Энд даан ч бичиж болохгүй нь дээ. Би л хувьдаа хоёуланг нь сонгомоор байдаг. Гэтэл нэг нь нөгөөдөө харш. В-г сонголоо гэхэд би А-г сонгойгүйнхээ төлөө шийтгэл авна, А г сонгосон бол В-г сонгойгүйнхээ төлөө харуусал авах жишээний. Яах вэ? байз.
Subscribe to:
Post Comments (Atom)
Зөв сонголт хамгийн чухал
ReplyDeleteЗүрх сэтгэлээ дага