Thursday, July 9, 2009

Миний Англи явсан түүх!!!






Үүнийг дурдахгүй өнгөрч болохгүй нь.
Ангийн дарга байж ямар нэгэн юм зохион байгуулдаггүй гэж зарим нэг хүмүүсээр донгодуулав. Тэгээд бодлоо л доо. Юу зохиох вэ? гэж, Ямар хэдүүлээ зайсан ороод, солонгос хоолонд ороод, дэгээд паб оръё гэлтэй нь биш. утгагүй биз дээ. Хэн л явав гэж... Тэгээд бодож бодож нэг арга санаандгүй олсон биш нэг хэсэгтээ л дуулиан тарилаа.
Урьд өдөр нь Шотландад байдаг үеэл дүүгийнхээ зургийг үзүүллээ. Эрлийз болхоор аягүй л царайлаг. Бүгдээрээ зургийг нь дамжуулаад энэ хэн юм бэ? гэцгээгээд л , далимдуулаад төлөвлөсөн ёсоор, Манай эгч Англид амьдардаг юмаа. Найз нь удахгүй Англи явна. Надад урилга нь ирчихсэн байгаа энээ тэр гээд л бурж гарлаа. Бүгд л эхэндээ итгэхгүй байж байгаад сүүлдээ итгээд л эхэлцгээсэн. Яахав зураг харсан болхоор жоохон үнэмшилтэй санагдсан биз. Тэгээд л маргаашнаас нь гаргаж өгцгөөх юм болцгоогоод л...
Хэдүүлээ яах уу? Зугаалгаар явах уу энээ тэр гээд л... Тэгэхлээр нь би гэж хэргийн эзэн, дотроо элгээ хөштөл инээгээд л. Буруу харж нэг инээгээд л... За сүр сүр , зугаалга яахав, Хэдүүлээ сайхан зайсан гараад, Солонгос хоолонд ороод, орой нь жоохон ангиараа юм ярьж сууцгаая гэсэн чинь, бүгд л өө тэгье тэгье гээд л...
Тэгж л нэг ангийн даргын үүргээ биелүүлж билээ. Ким Ду Ханд хэдүүлээ хоолоо идэж байхдаа Кажимарааг дуулсанаа санаж байна уу? Кажимара-г сонссоод нээх гоё санагдаад явчихсан.... Кажимара, Кажимара гээд л...
Тэр үед нээрээ л явах гэж байгаа юм шиг хүн хүний сэтгэгдлийг сонсоод л....Бүгд л бие биендээ сэтгэл зүрхний үгээ хэлцгээсэн. Та нар миний тухай юу гэж бодож явдгаа бүгдийн хэлээдэх, найздаа хэлэх үг байвал бүгдийг нь хэл гэж байгаад бүх юмыг нь яриулж дууссаны дараа. Өөрөө ч хэлэх үгээ хэллээ. Хамгийн сүүлд нь:
-Найз нь Англи явахгүй ээ, тоглосон юмаа. Та хэдийг ингэж уулзуулахыг л хүссэн юм ...Тэгээд л болоо.
Сонсоод л Шоконд орцгоосон хэд итгэж өгөхгүй, Англи явах юмуу? явахгүй юмуу ? Явахгүй нь үнэн биз гэцгээгээд л...Ганзо хаалга саваад л гараад өгсөн, боож үхэх гэж байхгүй юу? урьд өдөр нь надруу баахан майл бичээд салах ёс гүйцэтгэчихсэн байсан хүн. Дэндүү зүрхэнд орсон зүйлс бичсэн байсан.
Сайнаа харин өө тэгвэл бүр Гоё гоё, ууцгаая гээд л......
Миний амьдралын хамгийн хамгийн хамгийн гоё өдөр тэр л өдөр байсан шүү!!!
Тэр л өдөр би ангийнхандаа ямар их хайртай гэдгээ мэдэрсэн. Ангийхан маань ч гэсэн надад ямар хайртай юм бэ гэдгийг мэдэрсэн. Манай анги ямар агуу анги вэ гэдгийг бас мэдэрсэн.
Энэ дуулиан хэдэн сардаа л үргэлжилсэн шүү тэ?
Манай анги үнэн гоё анги шүү. Баярласан шүү CS-3ынхаан. Бүгдэд чинь ХАЙРТАЙ.
Хүндэтгэсэн Золоо нь.

No comments:

Post a Comment