Monday, July 6, 2009

Элгээ хөштөл инээгээд л байсан.....


.

Манай анги чинь анх 2-р курсдээ л нэгдсэн болхоор анхны бүхэн 2-р курсээс л эхэлж байгаамлдаа. Энэ анхны цэргийн баяр байлаа. Ангийхаа хөвгүүдийг TSе -д оруулж хоолоор дайлж , бас хүзүү ороолтоор ороодог нэг тэмцээн энэ тэр зохиож байсан санагдана. Таалагдсан уу хөвгүүдээ? нээрээ та хэдийн зургийг цэрэг хувцсанд өмсүүлээд шүлэг зохиогоод өгч байсан. Тэр шүлгийг чинь зохиох гэж ямар их толгой өвдсөн гэж санана. Зураг засах нь амархан байсан. Харин дууны үгэнд оруулсан тэр шүлэгнүүд зарим нэг хүмүүсийн хувьд үнэхээр хатуудсан байгаа. Уучлаарай гэж хэлэх гэсий. Гэхдээ л зугаатай байсан. Зургийн засаад л, хажууд нь байсан шүлгийг нь бичихдээ үхтлээ инээгээд л.... Ангидаа ирээд охидууддаа үзүүлсэн чинь савж унтлаа инээцгээсэн. Элгээ хөштөл инээгээд л байсан..... Одоо бодход бас л гоё дурсамж болсон байна.

1 comment:

  1. cs danda l tsoohon ohintoi baihiimdaa, hehe ta 8iig olj harah gj ....

    ReplyDelete