Thursday, July 9, 2009

Бадарчин баярлах болоогүй ээ!!!!


Өчигдөр ямарч байсан сонинд ажиллах хүүхдүүдээ бүрдүүлж дууслаа. Тийм болохоор жоохон ч гэсэн сэтгэл амарч байна. Хамгийн баярлууштай нь миний бүрдүүлсэн энэ багийн хүүхдүүд бүгд чин сэтгэлээсээ ажиллах хүсэл эрмэлзлэл байгаа учраас л надад сайхан байна.
Гэхдээ бадарчин баярлах болоогүй ээ гэж...
7 сарын 15 нд бид нар 2 цагаас уулзах ёстой байдаг. Гол нь нэг нь ч хоцорч, таслах ёсгүй. Бүгд цуглах ёстой байдаг. Учир нь би нэг мэргэжлийн сэтгүүлч, нийтлэгч дагуулж ирж зөвөлгөө авах санаатай. Сэтгэл байвал болохгүй юм гэж байхгүй л дээ!
Манайхаан, та хэд бүгдээрээ ирнэ шүү за. Золоо нь итгэж байгаа шүү!!!
Манай анхны 7
Данзан, Бодоо гэдэг шиг л...

1. Баянбаатар CS2
2. Буянхишиг IB2
3. Баярмаа MM2
4. Ган-Од MM2
5. Пүрэвсүрэн IC2
6. Нямаа IC2
7. Нямдаваа CS1
гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа. Боломжийн баг байгааз? Ямартаа ч энэ хүүхдүүдийг мэддэг найзууд нь, ангийнхан нь надад лав баяр хүргэх байсан байхаа. Золоо чи тасархай хүүхдүүдээр багаа бүрдүүлчихсэн байна гээд л....
Ямартаа ч одоохондоо бидний хэн нь ч нийтлэл бичиж, ярилцлага авч үзээгүй байгаа ч гэсэн энэ зуны хугацаанд хичээнгүй суралцаж өөрсдөө чадвартай болчихоод ирэх 9 сараас Сургуулийнхаа оюутан залууст зориулж Сонин гаргах болноо. Зүгээр нэг сонин биш, үнэхээр хэрэгцээтэй сонин гаргах болноо. Уншигч оюутан залуус маань биднийг дэмжээсэй гэж хүсч байна. Тэгээд л болоо....

No comments:

Post a Comment