Monday, July 6, 2009

Онгирч бас дуулж явлаа, Онцгүй бас гуниж ч байлаа.


Нэгдсэн нэг сэтгэл

Оюутан нэртэй эрдмийн ширээнд
Ондоо ангиудад суралцаж байхдаа
Омог бардам сэтгэл зүрхний гүнээс
Онцгойрон бид эвлэлдэн нэгдэж
Оюутан бүхний эрх ашгийн төлөө
Оролцож бид нэгдэн зүтгэж
Онгирч бас дуулж явлаа
Онцгүй бас гуниж ч байлаа.
Бид хойш суугаагүй ээ, хийсэн
Бид бууж өгөөгүй, зүтгэж чадсан
Тиймээ биднийг түүх гэрчлэнэ
Тэмцэж ялсан оюутны зөвлөл батлана.

Хүрээ МХТДС-ийн оюутны зөвлөл
Зөвлөлийн гишүүн Э.Пүрэвсүрэн
, 2009 оны 5 дугаар сар 20

би жоохон өөрчилсөн шүү Пүүжээ .

No comments:

Post a Comment