Friday, July 17, 2009

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн оюутнуудаас авсан судалгааны дүн

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн оюутнуудаас авсан судалгааны дүн

Судалгаанд нийт 1-4 –р курсын 600 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд бидний судалгааны гол зорилго нь Хүрээ МХТДС-н оюутнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар мэдэхийг зорьсон юм. Ингэснээр цаашдаа оюутнуудынхаа цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар мэдэж, сургуулийн зүгээс хариу арга хэмжээ авахад тус дөхөм болоход чиглэгдсэн гэж бодож байна. Мөн оюутнуудын дуу хоолой, хүсэлтийг сонсож цаашид тэдний санал хүсэлтийг хэрхэн биелүүлэх талын арга хэмжээг авах болно.

Судалгааны дүн : Судалгаанд нийт 617 оюутан оролцсон


4-р асуулт : Танд хичээлээс гадуурхи чөлөөт цаг хэр их байдаг вэ?

a. 10.2% -Маш их байдаг

b. 42.8%-Их байдаг

c. 36.1%-Бага

d. 10.7%-Чөлөөт цаг бараг байдаггүй.

5-р асуулт: Чөлөөт цагаа голдуу яаж өнгөрүүлдэг вэ?

a. 12.2%- Номын сан болон бусад газар хичээлээ хийдэг

b. 10.1%- РС тоглоомын газар

c. 9.1%-Хичээлээ хийдэг

d. 28.1%-Найзуудтайгаа өнгөрөөдөг

e. 40.2%-Бусад буюу янз бүрийн л юм хийдэг

6-р асуулт: Та чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож байсан уу?

a. 93.5%-Тийм

b. 6.4%-Үгүй

7-р асуулт: Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд саад болдог хүчин зүйлс

a. 11.9%- Найзууд

b. 9.8%-Хичээл болон гэрийн даалгавар бага

c. 33.4%-Сургууль дээр хамрагдах клубууд бага

d. 44.8%-Бусад хүчин зүйлс

8-р асуулт: Суруулийн ямар нэгэн клубт хамрагддаг эсэх

a. 0.4%-Тийм

b. 99.6%- Үгүй

10-р асуулт:Суруулийн зүгээс үзүүлэх үйлчилгээний талаар сэтгэл ханамж

a. 8.1%-Хангалттай сайн

b. 22.2%-Хангалттай

c. 69.6%- Хангалтгүй

11-р асуулт: Таны бодлоор сургуулийн болон оюутны зөвлөлийн зүгээс олон нийтийн ажил хангалттай явагддаг уу?

a. 5.7%-Хангалттай сайн

b. 22.5%-Хангалттай

c. 72.1%- Хангалтгүй

Оюутнуудаас авсан судалгааны 9 –р асуулт буюу Сургууль дээр цаашдаа ямар клубууд байгаасаа гэж хүсч байна гэсэн асуултанд:

1. 30.5 % -Спортын клуб
\Сагс-16,2%, Теннис-12,1% , Гарбөмбөг -1.5%, Усанд сэлэлт-0.7% \

2. 20.1%- Мэргэжлийн хичээлүүдийн клуб

3. 19.2% - Ярих урлаг, мэтгэлцээний клуб

4. 15.8%- Хэлний клуб \Англи-8.26% Солонгос хэл-7.54%\

5. 15.4%-Урлагийн клуб \Хөгжмийн клуб 10.1%, Бүжгийн клуб 4.1%, Дууны 1.2%\

Судалгааны 12-р асуултанд оюутнууд өөрсдийн санал хүсэлтээ бичсэн байдал.

- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байх

- Сургуулийн гаднах талбайг тохижуулах

- Зүлэг мод сайн тарих

- Оюутуудын бүтээлийн үзэсгэлэн гаргуулах

- Хийсэн болох хийх гэж буй ажлаа мэдээлж байх, Оюутуудад ямар нэгэн зарыг хангалттай хэмжээнд хүргэх.

- Хичээлийнхээ тоог нэмэх

- Оюутнууддаа илүү хүрч ажиллах, оюутнуудаа анхаарч байх

- Сургуулийн компьютеруудаа хангалттай хэмжээнд засварлаж янзлах, Компьютерууд муу ажилладаг, хангалтгүй байдаг.

- Оюутнууд чөлөөт цаг заваараа суух газар бий болгох, сургуулийн гаднах хашаанд саравч, сандал байрлуулах.

- Оюутнууд төгсөхөд юу хэрэгтэй талаар эртнээс мэдээлэл өгч байх, төгсөлтийн талаар мэдээлэл өгдөг зөвлөгчтэй болох.

- Оюутуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх тал дээр анхаарч, сургуулийн клубуудыг идэвхижүүлэх.

- Клуб бүрийг багшаар удирдуулж, илүү чанартай болгох, оюутнуудыг өргөнөөр хамруулах

- Номын сангийн уншлагын тэнхимийг чимээгүй орчин болгох. Оюутнууд хичээлгүй цагаараа орж ирж маш их хөзөр, покер тоглож байдаг. Хоорондоо их ярьдаг,чимээ шуугиан маш ихтэй тул хичээл хийх аргагүй байдаг. Тиймээс номын санг хариуцсан харгалзагчтай болгох.

- Суруулийн сар тутмын мэдээлэл гаргадаг сонинтой болох. Энэ нь оюутнуудын нийгмийн идэвхийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ. Сар тутмын хэвлэл дээр оюутнуудад шаардлагатай янз бүрийн сонин содон мэдээлэл, оюутны зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, сарын тайланг ил тод мэдээллэх, Сар бүр шилдэг анги хамт олон, оюутнуудыг шалгаруулж байх, хооронд нь өрсөлдүүлэх гэх мэтээр янз бүрийн үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг сонингоороо дамжуулан илүү өргөн хэмжээнд зохион байгуулж болно. Ингэснээр оюутнуудын нийгмийн идэвхи оролцоо сайжирч, оюутнууд бие биетэйгээ өрсөлдөж эхэлсэнээр манай оюутнуудын чадвар улам бүр өсөх болно гэдэгт итгэж байна.

Судалгааны 4-р асуултаас харвал

-Манай оюутнууд чөлөөт цаг ихтэй байдаг нь харагдаж байна. Нийт оюутуудын талаас илүү хувь нь буюу 53.2% нь чөлөөт цаг маш их байдаг буюу чөлөөт цаг ихтэй гэж хариулсан байна. Харин судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын дөнгөж 10.7% нь л чөлөөт цаг байдаггүй гэж хариулсан байна.

Судалгааны 5-р асуултыг харвал

- Манай оюутнуудын 78.4% нь найзуудтайгаа РС тоглоомын газар болон бусад газруудад чөлөөт цагаа ямар ч үр ашиггүйгээр өнгөрүүлдэг болох нь харагдаж байна. Харин 21.3% нь хичээлээ давтдаж чаддаг байна.

Судалгааны 6-р асуултнаас үзэхэд манай оюутнуудын 93.5% нь чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхийг хүсдэг гэж хариулсан байна.

Судалгааны 7-р асуултанд, тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд саад болдог гол хүчин зүйлс гадны нөлөөллөөс ихээхэн хамаарч байгаа боловч сургууль дээр хичээлийн бус цагаар хамрагдах клубууд бага байдаг гэж 33.4% нь хариулсан байна. Харин 9.8 % нь гэрийн даалгавар бага өгдөг гэж хариулсан байна.

Судалгааны 8-р асуултыг үзвэл 99.6 % нь буюу нийт оюутууд маань бүгд сургуулийн ямар нэгэн клубт хамрагддаггүй болох нь харагдаж байна. Энэ талаар судалж үзвэл манай сургууль дээр урь өмнө нь байсан бүх клубууд\Програмчлал, вэб, илтгэх урлагийн клуб, солонгос англи хэлний клуб, гэх мэт....\ үйл ажиллагаагаа явуулахгүй, сургууль дээр ямар нэгэн клуб ажиллахгүй байгаа нь харагдаж байна.

Судалгааны 10-р асуулт буюу сургуулийн зүгээс оюутнуудад үзүүлж байгаа үйлчилгээний талаар нийт оюутнуудын 69,6% нь хангалтгүй гэж үзсэн байна.

Мөн нийт оюутны 72.1% нь сургуулийн зүгээс болон оюутны зөвлөлийн зүгээс олон нийтийн ажил хангалттай сайн явуулж чаддагүй гэсэн хариултыг өгсөн байна.

Судалгаа авсан Хүрээ МХТДС-ийн Оюутны Зөвлөл
2009 оны 4 сар


Оюутан залуусаа нийгмийн ажилд идэвхитэй оролцож өөрсдийгөө хөгжүүлцгээе. Та бүхэн өөрсдийн үзэл бодол санал хүсэлтээ чөлөөтөө илэрхийлэх эрхтэй шүү. Дээрх судалгааны үр дүнг үндэслэн аливаа шинэ санаачлага гарган ажиллаж, шинэ шинэ клубудыг үүсгэн байгуулж өөрөө өөрсдийгөө завгүй байлгацгаая тэхүү?

Хорвоо Дэлхий Уудам, Хийх ажил их байна.!!!

No comments:

Post a Comment