Friday, July 17, 2009

Энэ гоё залуу байгааз? Ганзо байлаа.

Ганзо гэдэг юм өө, Манай анги л юм шиг байна лээ.

Өчигдөр сургууль дээр таарсан, пад хар болчихсон явж байсан тэ? Ажил хийж байгаа сурагтай.
Ганзо яахав дээ, Манай ангийн хамгийн өндөр нь, үгүй ч билүү?
Бас хамгийн чанга дуутай нь. Бас охидуудтай их нийлнээ.
Ангиас миний хамгийн хайртай залуу. нөгөө утгаар нь ойлговоо та нар!!!
Хайр хүргээд байдаг юмөө. Аягүй нэг тиймэрхүү...
Миний хувьд надад хамгийн гоё дурсамжуудыг үлдээсэн.
Болохгүй л юм болонгуут Ганзотойгоо зөвлөдөг байлаа. Мэдэхгүй ээ, намайг их ойлгодог юм уу ? гэж бодхоор заримдаа их тэнэгээ. за тоглосон шүү!!! Гэхдээ л хамгийн их ойлгож, хамгийн их дэм болдог нь Ганзо ш дээ. Охидуудаа уучлаарай!!! Гомдвоо? ай?
ОЗ-н дарга болоод шантарч байхад бас их дэмждэг байсан. Би Ганзоодоо үнэхээр их баярлаж явдаг. Тэгээд л болоо!!!
Ангийнхан бид хоёрыг жоохон холбоод байдгийг нь мэднээ, гэхдээ та хэдийн бодоод байгаа шиг юм байхгүй ээ за. Юу ч мэдэхгүй байж битгий тэгж байгаач та нар....
Бид 2 тийм л сайн найзууд байхгүй юу? Close friends, ойлгойж байна уу? Ойлгохгүй байна уу ? Маяглаад байцгаагаарай ай!!!!
Ганзод хэлэх 4 үг л байна.
Баярлалаа, маш их баярлалаа.
Өө нээрээ жоохон рекламдчих уу?
-Өндөр
-Царайлаг
-Хүн чанартай
-Сэтгэлээрээ
- Гоё дуулдаг
-Ажилсаг юм шиг эээ
-Толгой сайтай гэжийгаана...
ер нь л тоочоод байвал их л юм байна. ааая. Дугаарыг нь надаас авч болно!!!

1 comment:

  1. hehe nogoo sainatai marga l yavad baidag ni mon bizde amjilt ^.~

    ReplyDelete