Monday, July 6, 2009

Сургалтын алба надаас залхсан бололтой...


"Оюутны зөвлөлийн дарга"-ын ажлаа өгч амжаагүй боловч " Сонины алба"-нд ажиллах гээд л тэсч ядаж байна даа. Үнэндээ миний зорилго "Оюутны зөвлөлийн дарга" болох биш зүгээр л сургуульдаа, оюутнууддаа зориулж сонин эрхлэн гаргадаг болохыг л хүссэн юм. Анх нэгдүгээр курст орохдоо л энэ тухай бодож байсан. Манай сургуулийн оюутнуудууд бусад сургуулийн оюутнуудтай харьцуулбал их л нийгмийн идэвхи муутай юм шиг санагддаг. Намайг 1-р курст ороход л ямар байсан яг тэр хэвээрээ, Оюутны зөвлөл нь ч тэр, ямар нэгэн үйл ажиллагаа шинээр санаачлан зохион байгуулана гэж байхгүй. Ердөө л нэг чимээгүй хот шиг нам гүм сургууль. Энд тэнд хаа сайгүй янз бүрийн тэмцээн уралдаан, тэтгэлэгт хөтөлбөрүүд болж дууссаны дараа л манай сургууль дээр зар нь тавигдаж байх жишээний.
Бүтэн 3 жил бодож бодож, хэрвээ оюутны зөвлөлийн дарга болчихвол би сонин гаргах эрхтэй болчих юм байна даа гэж бодоод ...
Ангийн дарга нарын хурал дээр
-Тэгээд чи зөвлөлийн дарга болоод шинээр юу хийх вэ? гэхлээр нь
-Сонин гарганаа .л гэж хэлсэн.
Харамсалтай нь тэр үед төсөв мөнгөний асуудлаас болоод би юу ч хийж чадаагүй. Дэмий л сонин сонин гэж гуагалсаар нэг жилийг өнгөрөөлөө. Аз болж албан тушаал маань надад нөлөөлөв бололтой. ОЗ-н даргын үгийг сонсдог л юм байна. Бүтэн жилийн турш сонин гэж үгэлсэн болхоор сургалтын алба надаас залхсан бололтой. Одоо намайг сонин гаргахыг зөвшөөрсөн. Төсвөө ч би шийдүүлж чадсан болхоор нэг л жаргалтай амьтан багаа бүрдүүлээд л сууд байна даа.

No comments:

Post a Comment