Monday, July 6, 2009

Намраас нэмж авна.

Сонины алба- ны дарга болсон миний хариуцлага үнэндээ оюутны зөвлөлийн дарга байхаас ч илүү өндөрсөж байгааг л би мэдэж байна. Сар тутам хэвлэгдэж мянга гаруй уншигч оюутан залуус, багш ажилчидын хүртээл болох тул маш өндөр хариуцлагатай байж, маш хэрэгцээт мэдээллээр л хангах хэрэгтэй.
Тиймээс "Сонины алба"-нд ажиллах хүүхдүүдэд маш өндөр шаардлага тавьж байгаа.
Ямартаа ч 9 сарын эхээр анхны дугаараа гаргахыг зорьж байна. Намраас шинэ хүүхдүүд нэмж авнаа.

Юутай ч хэрвээ та дэмжиж байгаа бол өөрсдийн үзэл бодлоо, санал хүсэлтээ бидэнд харамгүй хуваалцаарай гэж хүсч байна.
Бас оюутан залуусаа хэрэгтэй мэдээллээр хангахад туслаарай. Бидэнтэй холбогдоорой гэж хүсэх байна. Баярлалаа.

No comments:

Post a Comment