Friday, July 17, 2009

Бидний хамгийн сүүлд хийсэн ажил байлаа.

Манай танин мэдэхүйн тэмцээнд оролцсон багууд бас би.АPPLE баг. Нилээн сайн өрсөлдөж яваад хасагдчихсан... Гэхдээ л хамгийн сүүлд үлдсэн багууд дунд байсан юм шүү. дараагийн удаа түрүүлээрэй.
Хоёр багш маань ирж үзсэн. MIU-ийн зааланд болж байгаа уран илтгэлийн тэмцээн.
Цогбаяр ахлагчтай "Хариултын бааз" баг. Энэ баг маань түрүүлж алтан медалийн эзэд болцгоосон ажгуу. Дан CS4-ийн оюутнуудаас бүрдсэн байсан. Ер нь манай гавлууд орчихсон байгааг харж байна уу?
Энэ хэд бас л сагсны тэмцээнд оролцсон баг байна. Нэрүүдийг нь сайн мэдэхгүй, ангиуудыг нь л мэдэж байна. Мундаг байсан шүү.
Хамгийн захын хөх цамцтай залуу сагсны тэмцээн дээр шилдэг холын зайн шидэлтийн аварга болсон юм. Шидсэн бөмбөг болгон нь гоол гоол гоол ороод л... Сайн байсан шүү. Нэрийг нь даан ч мэдэхгүй юм. Гарын алгаа хорстол дэмжсэн шүү.
Урлагийн номер дээр тэргүүн байрыг эзэлж "Шилдэг урлагийн сургууль" -цомын эзэд болцгоосон CS1 ангийг та үзэж байна. Баг beatbox хийдэг Манлай ши зогсож байна. Миний хайртай хүүхдүүд.
Энэ ч, манай урлагийн тэмцээнд оролцсон хэд маань. Сургуульд хонон өнжин бэлдсэн улс шүү дээ. Тэгээд л үр дүнг нь авцгаасан даа.
Энэ үү? Ариузаяа, Батжа, Цэгц, тэгээд MIU-ийн шилдэг гоцлол дуучин Золбоо. Энэ дөрөв байна даа тэ, нэг сүмд явдаг гэсэн . Өө нээрээ энэ Батжа гэдэг Батжаргал чинь манай анги байхгүй юу. Медаль зүүчихсэн байгаа smile ах |манай оюутны зөвлөлийнхөн ийм хоч өгсөн юмөө, өөрт нь битгий хэлээрэй.|Манай Сагсан бөмбөгийн баг. Мөнгөн медаль авцгаасан. Уг нь нусыг нь сургартал хожиж байсан юмсан. Яагаад мөнгө авсныг сайн мэдэхгүй л байна. Дашрамд дурдахад Энэ тэмцээнийг эмх замбараатай сайн зохион байгуулсан Оюутны зөвлөлийн Пүрэвсүрэндээ баярлалаа. Чи сайн байсан шүү.
Сургалтын албаны дарга Пак Кён Хи, солонгос хэлний баг И Хон Ён 2тойгоо, шилжин явах цомын эзэн болчихоод хамтарч зургаа авхуулж байгаа нь. Хажуу талаас бас зураг аваад байхаар нь тийшээр харж байгаад солир гарчиж. хэ хэ
Улаанбаатар ДС -ийн оюутны зөвлөлийн дарга Шижирболд, би, MIU сургуулийн оюутны зөвлөлийн дарга Бадрал. энэ тэмцээний ард бид 3 байлаа гэж.



Солонгосын хөрөнгө оруулалттай
Улаанбаатар, MIU, Хүрээ гурван сургуулийн дунд зохион байгуулагдсан Урлаг Спортын их наадмын тайлан

Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос Монголын хамтарсан Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль, MIU Дээд Сургууль, Улаанбаатар Дээд Сургуулийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Хүрээ Дээд Сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан “Нэгэн Зүгт Хамтдаа” гэсэн уриан дор анх удаагаа гурван сургуулийн хамтарсан нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Үүнд :
Илтгэлийн тэмцээн,
Танин мэдэхүйн тэмцээн Сагсан бөмбөгийн тэмцээн, Урлагийн наадам гэсэн 4 цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээний төрөл

Сагсан бөмбөг

Уран илтгэл

Элсэн цаг ТМэдэхүйн тэмцээн

Урлагийн их наадам

Хэзээ

2009.05.09

2009.05.14

2009.05.14

2009.05.15

Хаана

Их Засаг Их сургуулийн биеийн тамирын заал

MIU дээд сургуулийн номын сангийн заал

MIU дээд сургуулийн номын сангийн заал

Хүрээ МХТДС-ийн С21 зааланд

Хэдээс

08:30-21:30

15:00-18:20

15:00-18:20

16:00-20:30

Амжилт
Үр Дүн

Эрэгтэй баг- мөнгө, хүрэл медаль авсан

Эмэгтэй нэг баг- хүрэл медаль тус тус авсан болно.

CS3 ангийн Батжаргал1-р байранд орж шилдэг илтгэгч ээр шалгарсан.

Хүрээ ДС-ийн “хариултын бааз” баг амжилттай оролцож алтан медалийн эзэд болцгоосон

Хүрээ ДС-хамгийн өндөр оноог авч Шилдэг Урлагийн сургууль, цом, өргөмөжлөлөөр шагнагдсан болно.

Уг тэмцээнүүдийг явуулсаны үр дүнд бидний ойлгосон зүйл нь Хүрээ МХТДС-ийн оюутан залуус хэнээс ч дутхааргүй чадварлаг, шилдэг гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Цаашдаа ийм төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж оюутан залуусаа оролцуулж байх нь тэдний нийгмийн идэвхи оролцоог сайжруулж буй хэрэг юм.

No comments:

Post a Comment