Friday, July 17, 2009

Та нар үнэхээр шилдэг нь байж чаднаа!!!


Өчигдөр 7 сарын 16 нд манай сонины албаныхан цуглалаа. Ирц овоо шүү. Баатраа, Буянаа 2-г эс тооцвоос. Гэхдээ хоёулаа урьдчилж мэдэгдсэн болхоор...
ГанОд гуай захирлын зарлигаар хэдэн солонгосуудыг дагуулаад орчуулганд яваад өгдөг юм даа. Ард нь И ХонЁн багш бид хэд ойлголцох гэж бөөн ТА ТА ТУНГА боллоо.
Гэхдээ багшид уур хүрээд байнаа. Өчигдөрийн уулзалт ямар ч үр дүнгүй шүү. Уг нь багш бид хэдэд даалгавар өгнө гэж байсан. Дээрээс нь хэл мэдэхгүй болхоор олигтой ч юм хэлээгүй.
тэгж тэгж 8 сарын 3 нд дахин цуглах болсон.
Гэхдээ л ядаж нэг нэг сэдэв өгөөд нийтлэл бичээд ир гэсэн бол арай л өөр байхгүй юу? Боож үхмээр юмаа. Даалгавар өгөхгүй дээ.....
Гэхдээ яахав дээ. Багшийг гарсны дараа тэднийг хооронд нь сайхан танилцуулаад, дараа нь хоолонд ороод тарцгаасан.
Гэхдээ би бодож байна л даа.
Түрүү жил оюутны зөвлөлд ажилладаг байхдаа би гишүүддээ, дотогшоогоо тийм ч их анхаарал тавидаггүй байсан. Гол төлөв олон нийтийн ажил зохиогоод л, гадна талдаа анхаарлаа хандуулдаг байсан бол энэ жилээс Шинэ Сонины Албаныхандаа илүү анхаарлаа хандуулж өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхэд нь бүх талын арга хэмжээг авах болноо. Чадварлаг, шилдэг, сургуулийн оюунлаг хэсэг нь болсон тийм залуус болгон хөгжихөд бүх талын арга хэмжээг авах болно. Бүгдээрээ хамтдаа хичээнэ шүү за? Надад энэ ажил таалагдаж байна аа. Зөвлөлийн дарга байхаас ч гоё, Ердөө л гоё ажил. Би бүгдэд чин ямар их хайртай гээч. Та нар үнэхээр шилдэг нь байж чаднаа.!!!
Манай хэд үнэхээр гар нийлэн, сайн ажиллах болно гэдэгт итгэл төгс байгаа шүү. Золоо нь.

No comments:

Post a Comment