Thursday, July 2, 2009

Хайр дурлалд...........байдаг ажээ.


“Эргэн хараач дээ” гэж залуу дотроо залбиран бодно.
Атгасан гар алдуурчээ... Бүхий л дурсамж, дасал, энэрэл хайраа аван одож буй бүсгүйн дүр гунигтай агаад нулимастай. Зөөлөн алхаа нь нүднээ чимэгтэй ч нүд дахин баясахгүй... Түүнтэй үдсэн цаг хугацааны эс, ширхэг бүхэн юугаар ч солишгүй хэдий ч дахин олдомгүй. Залуу ийн бодно... Зүрх сэтгэл нь шаналан тарчилна. .. Нүгэлт өөрийгөө хараана... алхсаар л... Тэр өнгө тансаг, алаг цэцгэсийн дундаас хараа булаам ганцхан цэцгийг сонгожээ. Тэр цэцэг танхилхан, энхрий бөгөөд хайрын шидтэй байжээ. Цэцэгтэй хамт хайр ургасаар ... Хайрласан тэр цэцэг нь улам үзэсгэлэнтэй төгөлдөржсөөр... Гэтэл...Нэгэн өглөө залуу өөр цэцгийг олж харав. Улаахан дэлбээтэй гоёмсог түүнд хүрч үзмээр санагдаж гэнэ. ...өргөстэй байсан учир түүнд таалагдсангүй....Тэгээд л үзэсгэлэнт цэцэгтээ эргэн очиход цэцэг гомдон түүнийг орхин явжээ. Цэцэг нулимастай агаад гунигтайгаар түүнийг орхин одсон...

-Уучлаач хайрт минь би буруутай гэхэд нь
-Хайр сэтгэлд уучлал гэж үг байдаггүй юм. Энэ үгийг хэлэхгүй байж сая хайр сэтгэл оршино гэжээ.

Залууд өөр үг хэлээгүй. Залуу ийн бодсоор, гунигласаар гэрийн үүдэнд ирлээ.

-Энэ онгойх хаалганы цаана түүнтэйгээ өнгөрүүлсэн өдрүүдийн жаргалын агаар байгаа. ..

Би онгойлгомооргүй байна. Чи минь үгүй болохоор жаргалын энэ агаарыг үүрд би гаргахгүй маная. Гэж залуу өөртөө шивнэлээ. Тэгээд хаалга налан суув.

Сэтгэл нь зовж шаналсан учир үгүйрэх мэт... Гэтэл түүнийгээ гэх зөн нь үгүй болоогүй, хайртай гэдгээ улам мэдрэн хаалганд түлхүүрээ тааруулах гэтэл үүд нээгдэн хайрын зөөлөн сэвшээ салхи үлээх нь тэрээ...
Хайр дурлалд уучлал байдаг ажээ.

No comments:

Post a Comment