Friday, July 3, 2009

Ганц дайчин ганцаарддагүй гэдэг биз дээ?



Үнэндээ , сургуульдаа сар тутмын сонин гаргаюү гэж бодсон юмаа. Тэгээд бүртгүүлсэн хүүхдүүдээ 2 цагаас Оюутны зөвлөлийн өрөөнд цуглаарай гэж хэлсэн чинь, хэн нь ч, хэн нь ч ирсэнгүй. Арай ингэнэ гэж бодсонгүй ээ. Урам хугарав. уруу царайлав. Цаг агаараас болсон гэж үү? Үгүй л баймаар юм. Иймхэн зүйлээс болж ирэхгүй байгаа хүмүүс, цаашдаа ажиллаад эхэлбэл итгэлийг минь дааж чадна гэж үү? Ганц миний итгэл биш шүү дээ, мянга гаруй уншигч оюутан залуус, багш ажилчидын итгэлийг дааж чадах болов уу? эргэлзэж байна. Гэхдээ энэ байдал надад ихийг бодоход хүргэлээ.
Гэхдээ бүр ганц хүн байхгүй байсан ч гэлээ, нэг нь ч ирээгүй байсан гэлээ би сонингоо гаргахдаа л гаргана. Ганцаараа ч болов гаргана. Ганц дайчин ганцаарддагүй гэж байдаг биз дээ. Яагаад гэвэл сонин үнэхээр гаргах шаардлагатай. Үнэхээр хэрэгцээтэй шүү дээ. Хүмүүс яагаад ойлгодоггүй юм бол доо. Ямар ч сэтгэлгүй гэдэг нь . Юутай ч ирэх нэг дэх өдөр 2 цагаас дахиад Оюутны зөвлөлийн өрөөнд цуглаарай гэж хэлээд үзье дээ. Ядаж нэг хүн ч гэсэн ирвэл би их баярлах байх даа.

2 comments:

  1. Minii nz chadnaa . Nzn itgejin . Amjilt

    ReplyDelete
  2. sehr schönes Bild.

    Grüße aus Deutschland

    ReplyDelete