Wednesday, July 8, 2009

Хамгийн жаргалтай мөч


Хэзээ ч мартагдашгүй, хэзээд дурсагдах тэр л мөч
Ангиараа зугаалсан, Зөвлөлөөрөө зугаалсан давхар миний төрсөн өдрийг тэмдэглэсэн тэр л үе ...
Шалгалтаа өгөөд дуусчихсан бид хэд ангиараа зугаалах санаатай байдаг, Оюутны зөвлөлөөрөө бас зугаалмаар байдаг. Биеэ 2 хуваалтай нь биш. Яаж ч бодсон хамт явсан нь зүгээр санагдаад. Ангийн охидууд, ОЗ-ын охидууд дэмжээд байдаг. Хөвгүүдээсээ л айж байлаа. ОЗ-ын банди нар эсэргүүцээд л, ангийн банди нар дургүйцээд л...
Гэхдээ би гэдэг чинь хэн билээ тэ? Энэ мэтийн зүйлсийг аргалж дөнгөнөө.Угаасаа энэ нэг жилийн хугацаанд манай анги, ОЗ хоёр нэгдчихсэн шүү дээ. Хамгийн гол нь манай ангийхан ОЗ-ын ажилд нилээн тус болдог байсан юм шүү. Ойр зууртаа надад зарагдаад, энэ тэр ажлыг амжуулж өгнө дөө. Манай сургуулийн бусад ангийнхан боож үхэх гэдэг байсан гэж сонсож байсан. ОЗ-ын өрөө юмуу CS-3-ын өрөө юмуу гээд л...ОЗ-ын ч өрөө, CS3-н ч өрөө байсан юм шүү. Дур нь хүрхээрээ ахаа эгчээ, дургүй нь хүрсэн бол Цагаан, ногоон баавгайгаараа дуудагдаад л бие биендээ хоч өгцгөөгөөд л.... Зугаатай байж дээ. Тэгээд л хамт явцгаасан. Дэндүү гоё байсан. Пүүжээ, Ганзо, Баагий 3 яваагүй болхоор жоохон гомдсон. Хамгийн их явна гэж орилж, уриалж байсан хэд өөрсдөө алга болчихоор, ядаж нэг нь ч байхгүй. Муухай ш дэ. Пүүжээгийн өгсөн бэлгэнд их баярласан. Өөрөө яваагүй хэрнээ хүнээр дамжуулж өгсөнд нь, Яагаад ч юм бэлэг авна гэж бодоогүй байсан болхоор нээх гоё санагдаад л явчихсан.
Манай хэд харин яааг миний хүсч байсан бэлгийг өгсөнд нь бас маш их баярласан шүү.
Урьд өдөр нь би ээжээс тэрийг аваа өг тэхүү гээд гуйж байсан чинь....
Баярлалаа ОЗ-ынхоон
Баярлалаа Ангийнхаан
Бүгдээрэнд нь ХАЙРТАЙ шүү!!!

1 comment:

  1. Миний хувьд гоё зугаалга байсаан хэхэ хантлаа тоглосон шүү.

    ReplyDelete