Monday, July 20, 2009

Сундуй, надад чихэр аваад өг!


Ойрдоо Сунсүжингээ санаад. Өнөөдөр түүний тухай бичхээр шийдлээ. Нээх хөөрхөн. Жинхэнэ нэр нь Сундуйжав боловч Чой багш нэрийг нь буруу дуудаж, нирхийтлээ нэг инээлдсэнээс хойш тэр чигээр нь Сунсуйжин гэж дуудах болсон.
Ангидаа дуу цөөтэй, цав цагаан шүд гаргачихаад инээгээд л сууж байдаг. Манай ангийн хамгийн даруухан банди. Тэгээд хамгийн ажилсаг нь. Асуухаар дандаа л ажлаа хийгээд л... гэсэн юм ярьж байдаг. Одоо ч гэсэн ажлаа хийж байгаа биз дээ. Сэтгэл нь цагаан, шүд нь цагаан, ямар сайндаа л "Ертөнцийн гурван цагаан"-аар тодруулж байхав дээ.
"-Сундуй надад чихэр аваад өг" гэсэн чинь
-Тэг л дээ, ямар чихэр авах юм?
"Резинен чихэр" гээд нэг уут резинен чихэр авхуулж билээ. Тэр чихрийг гэр хүртлээ идээд бараагүй болхоор санаанаас ердөөсөө ч гардаггүй. Бас л хайр хүргээд байдаг. Ингэхэд энэ хайр ер нь хаанаас гардаг юм болоо?KKK

5 comments:

  1. Shud ni tsagaan shdee. Setgel ni tsagaan shdee.Tsarai ni ch bas tsagaan shodee.End tsagaan haragjiina.:) kkkk

    ReplyDelete
  2. Царай нь цагаан уу? Хэ хэ ? Царай нь цагаан гэж үү?

    ReplyDelete
  3. tsagaan shdee olj harku bna gj uu?

    ReplyDelete
  4. Сунсүйжингийн сураг гарсан шүү. Цаадах чин Computer Land дээр ажиллаж байгаа сурагтай. Ашгүй амьд л байгаа юм байна

    ReplyDelete