Thursday, July 30, 2009

Энэ бүхэн зөвхөн инээмсэглэлийн л ач тус байсан юм.


Нэгэн инээмсэглэл тосгоныг аварсан нь Бяцхан охин гунигтайхан алхаж яваа нэгэн хүн рүү инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласанаа илэрхийлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь ихэд байрлан, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрынхаа зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээ ч урьд нь ийм их цайны мөнгө авч байгаагүй учир баярлан, гэртээ харих замд нь байнга малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачинд малгайд нь мөнгө хийж өгчээ. Хөгшин ихэд баярлажээ.

Бүхэл бүтэн хоёр өдөр хэлэн дээрээ юм тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байшингийн хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан бяцхан гөлгийг гэртээ оруулжээ. Гөлөг дулаан хоносондоо, мөн өвгөн түүнд илгэсэг хандсанд тун ихээр баярлажээ. Шөнө дундын алдад байшин гэнэт утаа униараар дүүрч гал гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан хөгшин гуйлгачинг сэрээж, хөгшин ч тэр даруй айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшинг ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

Энэ бүхэн зөвхөн инээмсэглэлийн л ач тус байсан юм.

1 comment:

  1. Гайхалтай түүх байна миний хөөрхөн найзаа.Инээмсэглэл үнэхээр агуу хүчтэй.Энэ хорвоо дээр байгаа хүн бүхэн урмын амьтан болохоор хүнээс урмын үг хүлээж байдаг юм. Урмын үг сонссон , халуун инээмсэглэлийг хүнд бэлэглэж , авч чадсан тэр л хүн хамгаас аж жаргалтай.

    ReplyDelete